Уулзалт ИТХ-ын даргын өрөөнд болсон бөгөөд ойрын үед хамтран хэрэгжүүлэх ажлаа ярилцаж дараах зүйлсийн тохирлоо. Үүнд:
1. Сумын ГХУСАЗСЗ-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах ажилд байгууллагын зүгээс хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг 10 сарын 10-ны дотор ирүүлэх
2. Сумын ИТХ, Энгүйнаран НҮТББ-аас хэрэгжүүлэх "Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах нь" төслийн үйл ажиллагааг байгууллагын нийт ажиллагсадад мэдээлэн сурталчлах зэрэг үүрэг даалгавар өгч, байгууллагын үйл ажиллагааны мэдээлэл, тулгамдсан асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.