Гарын авлагат төслийн танилцуулга, зорилго, зорилт, төслийн багийн гишүүд, тэтгэлэг олгогч байгууллагуудын нэр, мэдээлэл авах цахим сайтын хаягийг багтаасан бөгөөд сумын 1000 иргэнд тараагдах юм. Товч ойлгомжтой хэлбэрээр үйл ажиллагаагаа сурталчлах гарын авлагыг төслийн багийн гишүүд өөрсдийн биеэр нэгбүрчлэн тараах, сурталчлах ажлыг 2015 оны 09 сарын 28-нд эхлүүлсэн бөгөөд 10 сарын 13-нд дуусгана. Гарын авлагаас тодорхой мэдээлэл авахын зэрэгцээ санал дэвшүүлэх, эргэж холбогдох, өдөр тутмын мэдээлэл авах арга замыг зааж өгснөөрөө ач холбогдол өндөртэй болсон гэж иргэдээс хэлж байна.