09 сарын 29-10 сарын 01 хүртэлх өдрүүдэд сумын ахмадын хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд харъяа ахмадууддаа хүлээн авах, уралдаан тэмцээн зохион байгуулах олон ажил төлөвлөгдсөн тул ахмадууд өнөөдөр хөл хөдөлгөөнтэй, хөөр баяртайгаар хөлхөлдөж өнжлөө. Тэр бүрий урлаг соёл, олон нийтийн ажилд оролцох бололцоогүй байдаг ахмадууд төрөл бүрийн тэмцээн уралдаан, бүжиг наадам үнэхээр сайхан байна гэж ярьцгааж байлаа. Энэ үеэр сумын соёлын төвд хүсэлт гарган 10 сард багтаан ахмадуудад зориулсан тоглолт хийх, үзвэр үйлчилгээний газар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан суудалтай болох талаар ярилцан тохирлоо.