Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Улаан Асга багт ажиллаа.

2015-10-06

ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, тус тойргийн төлөөлөгч Н.Бор, Х.Дэндэв, ИТХ-ын Тэргүүлэгч гишүүн Б.Аюуш, 4 дүгээр багийн ИНХ-ын тэргүүлэгч Б.Энхцэцэг, цагдаагийн хэсгийн цагдаа ахлах ахлагч Б.Наранбаатар нарын бүрэлдэхүүн иргэдэд дараах мэдээлэл өгч ажиллаа.
1. Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах нь төслийн үйл ажиллагааны мэдээлэл
2. Тус сангийн талаарх иргэдийн ойлголтын түвшинг тодорхойлох санал асуулгын үр дүнгийн тухай
3. Улсын орлогын бүрдүүлэлт, зарцуулалтын тухай ерөнхий ойлголт өгөх мэдээлэл
4. Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль
5. ГХУС тухай хууль
6. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
7.Галт зэвсгийн тухай хуулийн сурталчилгааг тус бүр хийж, иргэдийн санал, гомдлыг судаллаа.
Иргэдээс малын хулгай, архидан согтуурах явдал их байгаа, төсөл хөтөлбөрийн мэдээлэл ил тод биш, мал махны үнэ ханш унасан зэрэг хүндрэл бэрхшээлийг хэлж байлаа.
Ажлын хэсгээс 2 хүүхдийг байранд оруулах, эмний үнийн хөнгөлөлтөөс хасагдсан Б.Нямдалайд нөхцөл байдлын үнэлгээ хийх асуудлыг сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүний хувиар Б.Энхцэцэг хийсэн зэрэг асуудлыг газар дээр нь шийдлээ. Цаашид иргэдийн санал, хүсэлт, гомдол, шаардлагыг ажил хэрэг болгох, ямар арга хэмжээ авсан талаараа 11 сарын 06-ны дотор эргэн холбогдохоо илэрхийллээ. Тус багийн 78 иргэн мэдээлэл, сурталчилгаанд хамрагдлаа.