Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ИТХ-аас УТХО-аар хийгдэж буй ажилд хяналт хийлээ.

2015-10-13

Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Н.Бямбадорж байгууллагаас томилогдсон ажлын хэсэгтэйгээ хамтран тус суманд 2015 оны 10 сарын 13-14-ний өдрүүдэд ажиллаж буйтай холбогдуулан сумын ИТХ-аас ажлын хэсэг томилон баригдаж буй барилга, баригдсан боловч ашиглагдахгүй байгаа объектуудад хяналт шалгалт хийлээ. Үүнд:
1. 12 жилийн сургуулийн дотуур байр
2. Халуун усны барлга
3. Спорт цогцолборын барилгуудад ажилласан бөгөөд 12 жилийн сургуулийн дотуур байрын барилга зураг төсвийн дагуу сайн хийгдэж байна.
2013 онд хийгдэж дууссан спорт цогцолборын барилгын шалыг цаашид хэрхэн сайжруулж, ашиглах талаар мэргэжлийн зөвлөгөөгөөр хангагдлаа.
Мөн халуун усны барилгыг одоогоос 4 жилийн өмнө барьж ашиглалтад өгсөн боловч одоо ашиглах боломжгүй хананд цууралт өгсөн, гүйцэтгэгч ХХК-д санхүүжилтийг өгөөгүй байгаа, өгөх эсэх асуудлыг хэрхэн шийдэх зэрэг асуудлуудыг  цаашид ИТХ-ын түвшинд дахин ярих юм.