Олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй хөгшчүүл цуглах дуртай Хөхөө Хоршоо ХЭАА-н дэлгүүрийн өмнө 2 сандал хийжээ. Өмнө нь цементэн дээр хөлөө жийгээд суудаг байсан, сандалтай болсноор тав тухтай сууж мэдээллийн самбарын мэдээлэл унших, ярилцах гээд сайхан байна гэж тэр хавиар явсан хүмүүс ярьсан юм. Ш.Мандах нь уг сандлуудыг хийж тавихдаа хэн нэгнээс, ямар нэгэн байгууллагаас хөрөнгө мөнгө шаардаагүй бөгөөд өөрийн материалаар өөрөө хийж тавьсан юм. Тэтгэврийн хөгшин энэ мэт олон нийтэд тустай ажил хийж байгааг залуус маань үзэж үлгэр дууриалал аваасай гэсэндээ энэ мэдээллийг бэлтгэлээ.