Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сумын өсвөрийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээн эхэллээ.

2015-10-16

Цодгор хүү шатар, даамны дугуйлан, Энгүйнаран ТББ, Тивээр Ундрах энергийн төвөөс хамтран зохион байгуулж буй сумын аварга шалгаруулах Анхдугаар тэмцээнд 05-07 насны ангилалд 45, 08-10 насны ангилалд 22, 11-13 насны ангилалд 42, 14-18 насны ангилалд 22 тамирчид өрсөлдөж байна. Уг тэмцээнд оролцогч хүүхэд бүрт батламж олгох бөгөөд 1-3 дугаар байранд шалгарсан хүүхдүүд, өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал олгох юм.
Сумын аварга шалгаруулах Анхдугаар тэмцээнийг Энгүйнаран ТББ-ын тэргүүн Л.Энхжаргал, Тивээр Ундрах энергийн төвийн тэргүүн Ц.Цэрэнханд, 12 жилийн сургуулийн багш Л.Отгон-Эрдэнэ нар ивээн тэтгэсэн байна. Тэмцээнийг санаачлагачдын зүгээс суманд даамны спортыг хөгжүүлэх, дэлгэрүүлэх үйлсийг үргэлжүүлэн хийж, улирал тутам зохион байгуулдаг уламжлал тогтоохоор зорьж байна.