Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Үзэсгэлэн худалдаа болж байна.

2015-10-22

Өнөөдөр буюу 2015 оны 10 сарын 22-ны өдөр сумын ЗДТГ-ын өмнө малчид, газар тариаланчид, ХХЭ-чид өөр өөрийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргаж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаагаар шилдэг бүтээгдэхүүн, брэнд бүтээгдэхүүн, шилдэг үйлдвэрлэгчдийн шагналыг ЗДТГ-аас олгодог юм. Сумын иргэдийн хувьд сонирхсон бүтээгдэхүүнээ худалдан авах сайхан боломж болдог тул хүсэн хүлээдэг. Энэ жилийн үзэсгэлэнд гахайн махан шорлог, олон төрлийн сүүн хурууд зэрэг нэмэгдсэн нь сонирхолтой байлаа. Үзэсгэлэн өнөөдөр дуусаад, шилгүүдээ шалгаруулна.