Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Шивэрт багийн Залуучуудын холбооны Тэргүүлэгчид хуралдлаа.

2015-10-30

Шивэрт багийн залуучуудын холбооны тэргүүлэгчид болох ИТХ-ын төлөөлөгч Х.Буянтогтох, тэргүүлэгч Б.Эрдэнэчулуун, Б.Энхтунгалаг нар хуралдан 11 сарын 05-ны өдөр болох чуулганы удирдамж төлөвлөх, сургалтын сэдэв, хуваарь, зар тараах, хөрөнгө босгох асуудлаа ярилцан шийдвэрлэлээ. Залуусын төлөөлөлд ИТХ-ын дарга Х.Сүхбат, нарийн бичгийн дарга Ц.Номин нар заавар зөвлөмж өгөхийн зэрэгцээ ИТХ-аас зохион байгуулж байгаа ажлын талаар мэдээлэл хүргэлээ. Цаашид ИТХ-аас төрийн үйлчилгээний чанар хүртээмжид иргэдийн оролцоотойгоор хийх хяналт шалгалтын ажилд идэвхтэйгээр оролцохоо залуус илэрхийлж байлаа.