Тус ангийн Соёлын төвийн дарга, Соёлын тэргүүний ажилтан Б.Нямсайхан, тус ангийн орчуулагч В.Хуяг нараас Чандмань-Өндөр сумын 5-р багийн иргэн Д.Мөнхтөрийн хүү цусны хүнд өвчнөөр эмчлүүлж буй М.Мөнх-Оргилын эмчилгээний зардалд аймгийн хөгжимт драмын театрт 2015 оны 09 сарын 14-нд болсон "Бид мартахгүй" тоглолтынхоо орлогыг 100% зарцуулсныг өмнө бид мэдээлж байсан билээ. Ийнхүү ариун цагаан энэрлийн үйлсэд сэтгэл, зүтгэл гарган тусалсан хилчин дайчдад сумын ИТХ-ын дарга Х.Сүхбатаас талархал илэрхийлэн, хүндэтгэл үзүүллээ. Мөн М.Мөнх-Оргилын эмээ Ц.Чагцалмаа талархал дэвшүүлсэн нь сэтгэл догдлом үйл явдал боллоо.