Хуралдаан 2015 оны 11 сарын 10-ны 15 цагт хуралдахад ИТХ-ын Тэргүүлэгчид 100%-ийн ирцтэйгээр хуралдаж:
1. Сумын ИТХ-ын ээлжит бус Арванхоёрдугаар тов тогтоох
2. ИТХ-ын төлөөлөгчид хөдөөгийн багуудад ажиллахад иргэдээс гаргасан санал хүсэлтийг шийдвэрлэх тухай
3. ИТХ-ын цахим дэд сайтыг ашиглах журам батлах тухай
4. ИТХ-ын ашиглалтын хугацаа дууссан хөрөнгийг данснаас хасах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдаанаас ИТХ-ын ээлжит бус Арванхоёрдугаар хуралдааныг 2015 оны 10 сарын 16-ны 10 цагт хуралдуулахаар тогтоож, хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг баталсан тогтоол, ИТХ-ын цахим дэд сайтыг ашиглах журам батлах тухай, ИТХ-ын үндсэн хөрөнгийг актлах, данснаас хасах тухай тогтоолуудыг тус тус батлан гаргалаа. ИТХ-ын төлөөлөгчдөөс иргэдийнхээ санал хүсэлтийг судлах, сум хөгжүүлэх сантай холбоотой санал судалгаа хийх ажлын дүнгийн талаар төрийн байгууллагуудад мэдэгдэх хуудас, холбгдох үүрэг даалгавруудыг өгч хэрэгжилтийг хангуулахаар шийдвэрлэлээ.