Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сумын ИТХ-ын цахим дэд сайт, цахим хуудасны уралдааны дүн гарлаа.

2015-11-11

Энэхүү уралдааны зорилго нь ИТХ-ын цахим дэд сайт, цахим хуудасны хандалтыг нэмэгдүүлэх, иргэдийг шуурхай, бодитой мэдээ мэдээллээр хангах үйлчилгээг төлөвшүүлэхэд чиглэсэн байлаа. Энэхүү уралдаанд 11 иргэн албан  ёсны хүсэлттэйгээр оролцсон юм. Сумын иргэдийн хувьд айл өрхөд интернэт хэрэглээ хангагдаагүй боловч 2014 оны 11 сард төрийн байгууллагууд шилэн кабельд холбогдсоноор дэлхий нийтийн хөгжил дэвшилтэй хөл нийлэн алхах боломж бүрдсэн билээ. Түүнчлэн цахим тендер, цахим засаглал, цахим хурал, Цахим Хөвсгөл, Шилэн дансны цахим сайт, ухаалаг төрийн бодлого хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа нь төрийн байгууллагууд зайлшгүй цахим хэрэглээг төлөвшүүлэх үндсэн шаардлагыг хангахад нэг алхам урагшлуулсан нь энэ уралдааны үр дүн байлаа.
Энэ уралдаанд ИТХ-ын цахим дэд сайт болон цахим хуудсанд байгаа мэдээ мэдээллийг дэмжих, цааш дэлгэрүүлэх, санал сэтгэгдэл үлдээсэн байдлыг харгалзан шалгаруулсанаар:
1. 1-р байранд Х.Буянжаргал-ЕБС-ийн 11б ангийн сурагч
2. 2-р байранд Х.Буянтогтох-Төрийн банкны захирал, ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч
3. 3-р байранд Б.Аюуш-Хөвсгөл эрчим хүч ХХК-ний техникч, ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч нар шалгарлаа. Уралдаанд өөрийн гэсэн өнгө төрхтэй оролцож чадсан М.Мөнхдэлгэр, А.Цэцэнгэрэл, П.Урнаа, Ч.Эрдэнэцэцэг, Э.Доржханд, Д.Цээпелид, Н.Хонгорзул нартаа талархал илэрхийлж, цаашид манай мэдээ мэдээллийг хамтран түгээх үйлсэд сэтгэл зүтгэл гаргахыг хүсье. Сумын ИТХ, Энгүйнаран ТББ-ын зүгээс та бүхнийхээ ажил хөдөлмөр, сурлагат өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Уралдааны шагналыг олон нийтийг хамарсан баяр ёслолоор хүндэтгэлтэйгээр гардуулан өгнө.