ИТХ-ын хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс Г.Баттөмөр, Л.Ганболд, Х.Сүхбат, Х.Буянтогтох, Ж.Ганбаатар, Л.Энхтуяа, Ө.Тулга, Д.Оюунчимэг, Ц.Сэржав, Р.Баяндалай, Я.Далайхүү, Н.Бор, Х.Дэндэв, С.Ишдорж, Х.Энхбаатар, Ц.Нарангэрэл, Б.Аюуш, Б.Довдондорж, Х.Энхтүвшин нар хүрэлцэн ирлээ. Төлөөлөгч Ц.Даваасамбуу өвчтэй, Б.Баярцэцэг чөлөөтэй байсан тул ирц 90.4%-ийн ирцтэй байлаа. Хуралдаанаар:
1. Сумын 2015 оны төсөвт тодотгол хийх тухай /Илтгэгч сумын Засаг дарга Х.Энхтүвшин/
2. ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хэрэгжилтэд хяналт хийх ажлын хэсэг байгуулах тухай /Илтгэгч ИТХ-ын дарга Х.Сүхбат/ асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Хуралдаан 16 цаг 26 минутад эхлэн 18 цаг 18 минутад өндөрлөлөө.