2016 оны 11 сарын 16-ны өдөр хуралдсан ээлжит бус Арванхоёрдугаар хуралдаанаас ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Үүнд:
1. Х.Буянтогтох-ИТХ-ын төсөв санхүү, төсөл хөтөлбөрийн хорооны дарга
2. С.Ишдорж-ОНХХ-ны дарга
3. Ж.Ганбаатар-ОНХХ-ны гишүүн
4. Р.Баяндалай-ИТХ-ын Тэргүүлэгч
5. Н.Бор-ИТХ-ын өргөдөл гомдлын хорооны дарга
6. С.Нямренчин-Залуучуудын холбооны тэргүүн
7. Л.Энхтуяа-Ахмадын хорооны дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумын ИТХ, Тэргүүлэгчдээс батлан гаргасан тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах, орон нутгийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Байгаль хамгаалах сангуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, төсвийн зарцуулалтад хяналт шинжилгээ хийх юм.
Ажлын хэсэг 2015 оны 11 сарын 18-наас эхлэн 10 хоногийн дотор хяналт, шалгалтыг хийж, дүгнэлтийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан, ИТХ-ын ээлжит Арвангуравдугаар хуралдаанд танилцуулна.