
2015 оны 09 сарын 01-нээс 2015 оны 12 сарын 01-ний хугацаанд Монгол улсын бүх ИТХ-уудын хүрээнд цахим дэд сайтыг хөгжүүлэх уралдааныг зарлан дүгнэжээ. Тус уралдааныг УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран санхүүжүүлж буй "Нутгийн өөрөө удирах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн нэгжээс 2 дахь жилдээ зарлахад 2 жил дараалан шалгарсан юм. Уралдаан тусгай шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэгддэг бөгөөд тус сумын ИТХ бүх Монгол улсын хэмжээний сумдын хүрээнд цахим хуудасны хандалт хөгжүүлэлтийн тоогоор 3 дугаарт эрэмбэлэгдэж буй нь хүн амын тоо, интернэт хэрэглэгчдийн тоотой харьцуулахад онцгой амжилт юм. Гайхалтай амжилтыг үзүүлэхэд бодит нөлөө үзүүлсэн ухаалаг хэрэглэгчиддээ гүн талархал илэрхийлье.
Сумын ИТХ