Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагт анагаах чадлаараа алдартай рашаанууд байдгаас Булнайн рашаан Монгол улсын рашааны зурагт тэмдэглэгдсэн байдаг юм.
Булнайн рашаан Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагт умард өргөргийн 50046”31.5””, дорнод уртрагийн 100047”51.5”” солбицолд далайн түвшнээс дээш 1619м өндөр өргөгдсөн уулын өвөр задгай газар оршдог. Рашаан хашаа хамгаалалттай, орчин тойрон нь цэвэр, амрагчдын байр, рашааны кабиныг тохижуулсан, 9 газраас ундрах бөгөөд ундрага нь 10 л/с, 0.02 км2 тархацын талбайтай сульфидийн төрлийн халуун рашаан юм.
Рашааны тооллогоор газар дээр нь зарим шинжилгээ, хэмжилтүүдийг хийхэд агаарын температур 10С байхад рашааны температур 430С, рашааны рН=8,79, СО32-=24мг/л, НСО3-=79,3мг/л, давслаг нь 513ppm байна.
Нутгийн ард иргэд цусны даралт, тархины даралт, ходоод гэдэс болон дотор эрхтэн, бодисын солилцооны үйл ажиллагаанд эрчимтэй үйлчилгээ өгдөг гэж энэхүү рашааныг зорьдог.