Энэ өдрийн хуралдаанаар:
1. Амьжиргаа дэмжих зөвлөлийн 2015 оны ажлын тайлан хэлэлцэх тухай
2. Оны шилдэг номинацид нэр дэвшүүлэх тухай
3. 12 жилийн сургуулиас "Шилдэг багш шалгаруулах журам батлуулах тухай" зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Сумын Амьжиргаа дэмжих 2015 оны ажлын тайланг хангалттай сайн гэж үнэлэн, оны шилдэг номинацид нэр дэвшүүлэн сумын комисст хүргүүллээ.
12 жилийн сургуулийн захирал Б.Ичинхорлоогоос ирүүлсэн журмын төсөлтэй ИТХ-ын Тэргүүлэгчид танилцаад шагнал урамшууллын асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцсөний дараа хэлэлцэх нь зүйтэй хэмээн буцаалаа.