Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сумын иргэд зөвлөлдөн "Архигүй шинэлье" уриалгыг гаргалаа.

2016-01-21

"Уламжлалт баяраа-Ухаалаг тэмдэглэцгээе" сумын зөвлөгөөнөөс гаргасан УРИАЛГА
XVII жарны "Нүүр муут" хэмээх гал бичин жилийн сар шинийн баяраа ёс заншлаа хүндэтгэн дээдэлж, хүндрэл бэрхшээлгүйгээр амгалан тайван тэмдэглэн өнгөрүүлэх талаар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөрчүүддээ хандан дараах УРИАЛГЫГ сонордуулж байна.
  1. Өрх гэр, өөрийн биед санхүүгийн хүндрэл учруулахгүйгээр өв соёлоо эрхэмлэн ёс заншлаа хүндлэн золгоцгооё.
  2. Цагаан сарын хүндлэл ёслолын цадиг түүхийг улбаалан бор дарсыг орхиж цагаан идээ, цагаан ундаагаа хэрэглэцгээе.
  3. Ахас ихэс, нялхас балчрын гарыг цайлгах эрхэм ёсыг гажуудуулсан гадны бараа бүтээгдэхүүнийг гар дамжуулан солилцдогоо больцгооё.
  4. Цагаан сэтгэлийн ариун хүндлэл амны билиг ашдын ерөөлөө хэлэлцэн уламжлал ёсоо сэргээцгээе.

Зоогийн ширээнээ сархадгүй

Золгох хүндлэлдээ төвөггүй

Элдэв төрлийн бэлэггүй

Инээд дүүрэн царайтай

Энх мэндийн ерөөл, хадагтай

Эрхэмлэн хэлэлцэх амны бэлэгтэй

Элгээрээ энх амгалан, төрлөөр түвшин жаргалтай сайхан шинэлээрэй.

ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД

2016.01.21  

Хөхөө