Тэргүүлэгчдийн ирц 71.4% байсан бөгөөд хуралдаанаар:
1. Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах нь төслийн үр дүнгийн тайлан /Энгүйнаран ТББ-ын тэргүүн Л.Энхжаргал/
2. "Уламжлалт баяраа-Ухаалаг тэмдэглэцгээе" зөвлөгөөнөөс гаргасан УРИАЛГА, иргэдийн саналыг танилцуулах /ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, Ариун мөр клубын үүсгэн байгуулагч Д.Санчирдорж/
3. "Оны бүтээлч багш", "Оны шилдэг багш" шалгаруулах тухай журам /12 жилийн сургуулийн захирал Б.Ичинхорлоо/
4. "Эхийн алдар" одонд эхчүүдийг тодорхойлох тухай /ИТХ-ын дарга Х.Сүхбат/
гэсэн асуудлуудыг хэлэлцэн асуудал тус бүрт тогтоол гаргалаа.