Сумын 81 иргэн "Уламжлалт баяраа-Ухаалаг тэмдэглэцгээе" зөвлөгөөнд хамрагдан 4 зүйл бүхий уриалгыг өрх бүрт хүргэн ажилласан билээ. Энэхүү уриалгын үр дүнгийн талаар иргэдийн сэтгэл ханамжийг судлах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа иргэдээсээ асуух зорилгоор 2 асуулт тус бүр 3 сонголттой хариултаар санал асуулга авахаар шийдвэрлэлээ. Санал асуулгын дүнд анализ хийн, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөх юм.
Иргэдээс санал асуулга авах, үйл ажиллагаагаа үнэлж үр дүнг тооцох нь манай байгууллагын уламжлалт ажил бөгөөд улирал тутам тодорхой сэдвүүдээр хийгддэг. Шаардлагатай тохиолдолд улиралд 2-3 удаа зохион байгуулдаг юм. Санал асуулгын дүнг мэдээлж та бүхэндээ толилуулна.