Гарын авлагат МУЗГ-ын 2011 оны 134-р тогтоолоор батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам", Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2015 онд баталсан "Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, хяналт тавих журам", хяналтын маягтуудын хамт багтсан бөгөөд нийт 600 ширхэг хэвлэгдсэн юм.
Багийн ИНХ-ын дарга нар гарын авлагыг иргэдэд хүргэхдээ нэр, утасны дугаарыг тэмдэглэж авсан бөгөөд иргэдэд хүргэсэн мэдээллийнхээ мөрөөр мониторинг хийх юм.