Ёлгос багийн ИНХ-ын хуралдаан боллоо. Хуралдаанаар:
1. Багийн Засаг даргын А.Энхээгийн багийн Засаг даргаас чөлөөлж өгөх тухай өргөдөл хэлэлцэн багийн Засаг даргаас чөлөөлөх тогтоол батлах тухай
2. Багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшүүлэх тухай
3. Санал хураалт явуулах тооллогын комисс томилох тухай
4. Багийн Засаг даргад нэр дэвшсэн тухай тогтоол батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны үйл ажиллагаа 12 цаг 39 минутад эхэлж, 18 цаг 01 минутад өндөрлөлөө.
Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх сонгуулийн эхний шатанд:
1. М.Мягмарсүрэн
2. П.Оргил
3. П.Нэргүй
4. Б.Энхсайхан
5. М.Энхбаяр
6. Ц.Сэржав нарын нэр дэвшихэд: 178 иргэн санал хураалтад орсон байна. Нийт 178 саналын хуудасны 173 хуудас хүчинтэй, 5 хуудас хүчингүй байлаа. Үүнээс
1. М.Мягмарсүрэн 12-7%
2. П.Оргил 29-16.3%
3. П.Нэргүй 27-15.4%
4. Б.Энхсайхан 34-19.6%
5. М.Энхбаяр 31-18.9%
6. Ц.Сэржав 40-22.8% саналыг тус тус авсан тул хоёр дахь шатны сонгуульд
1. Ц.Сэржав
2. Б.Энхсайхан нар дахин өрсөлдлөө. 2 дугаар шатны санал хураалтад 175 иргэн оролцлоо. 175 саналын хуудасны 172 хуудас хүчинтэй, 3 саналын хуудас хүчингүй байлаа. Үүнээс
1. Ц.Сэржав 69-39.4%
2. Б.Энхсайхан 103-60.6%-ийн санал авлаа.
Нийт сонгогчдын 60.6%-ийн санал авсан Б.Энхсайханыг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тухай тогтоол гарган баталлаа.