Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Цагаандалайгаар ахлуулсан МҮОНТ-ийн багийнхан Чандмань-Өндөр суманд "Морьтон Монгол" нэвтрүүлгийг бэлтгэж байна.. Нэвтрүүлэгт сумын 150 морьтон оролцож баг, байгууллагаараа, морьдын зүсээр ижилсэн жагсах, сайхан эмээл, хазаар, тоноглол шалгаруулах, хос морьтон шалгаруулах зэрэг үйл ажиллагаа болно.Үйл ажиллагааны хаалтын цэнгүүн сумын Соёлын төвд болох бөгөөд "Морьтны соёл" уулзалт ярилцлага энэ үеэр зохион байгуулагдана.
Тус багийнхан өчигдөр буюу 01 сарын 18-ны өдөр Цагаан-Үүр суманд ажиллаж Уялган голын ууган аварга Жамсрангийн Цэвээнравдан аваргын хөрөг нэвтрүүлэгийг бэлтгэсэн байна.