Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын төлөөлөгчийн ажлаас

2016-03-03

Сумын ИТХ-ын төлөөлөгч, сумын биеийн тамирын арга зүйч Х.Дэндэв нийтийн биеийн тамир, уламжлалт тоглоом наадгайг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаагийн нэг нь шагайн харваа юм. Шагайн харваан клубт 17 тогтмол оролцогч байдаг бөгөөд долоо хоногийн Даваа, Пүрэв гарагуудад цугладаг бөгөөд яг одоо 23 цаг 13 минут болж байхад 5 харваа шагай харваж байна. Залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломж нөхцөл хангагдаагүй хөдөө орон нутагт маш хэрэгцээтэй үйл ажиллагаа мөн.