Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Уриалга

2016-03-04

УРИАЛГА
Сайн байцгаана уу? Нутгийн зон олон минь
Хатуу өвлийг өнтэй даван урин хавартай золгоод, сар шинэдээ сайхан шинэлгээсэн үү?
Өвөг дээдсээсээ өнөөг хүртэл үеийн үед идээшин суугаа
Өндөр сүрлэг уулсаараа нөмөрлөгдсөн ээлтэй сайхан нутагтай болохоороо та бид цас зуд, цасан шуурганы гамшигт багахан өртдөг билээ.
Гэлээ ч хатуу байгалийн жамаар энэ өвөл манай ШИВЭРТ багийн нутагт цас их унаж, малчид маань малтайгаа ихээхэн ядарч байна. Тус багийн шеф байгууллага болох "Жаргалан" хүүхдийн цэцэрлэг, "Соёлын төв"-ийн хамт олон бид хамтран хандивын тоглолт хийхээр бэлтгэж эхэллээ.
Зудыг гарз багатай туулахад богинохон хугацаа ард үлдсэн бөгөөд энэ үед хүн бүрийн, хамт олон бүрийн, айл өрх, ААН бүрийн чин сэтгэлийн болон материаллаг туслалцаа асар их дэм, урам зориг болох учир ухаант ардынхаа амьдралаар батлагдсан "Зүдрэх цагт нөхрийн чанар танигдана" гэдэг мэргэн сургаалаар Шивэрт багийн иргэддээ туслахыг та бүхэнд уриалж байна.