Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Ж.Бадраагийн уран бүтээлийг сурталчлан түгээн дэлгэрүүлнэ.

2016-03-04

Бага ангийн сурагчид Ж.Бадраагийн шүлэг Намсрайжавын хөгжим  “Халуун элгэн нутаг” дууны үг аяыг бүрэн зөв цээжлэн сурах, дунд ангийн сурагчид түүний зохиол бүтээлийг судлан шүлэгнүүдээс уран тод уншин цээжлэх, ахлах ангийн сурагчид “Найрсаг байгаасай” дууг сурах “Ардын билиг зүйч Жамцын Бадраа” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд оролцох ажээ.

Ж.Бадраа нь 1926 онд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт Жамцын ууган хүү болон мэндэлсэн бөгөөд монгол ардын дуу, хөгжмийн түүх, уламжлал угсаатны зүйн чиглэлээр 60 гаруй шүүмж өгүүлэл бичиж хэвлүүлжээ. Түүний зохиосон 300 орчим дуу байдгаас “Халуун элгэн нутаг, “Багш та”, “Жаргаах зүрхэн”, “Гайхмаараа”, “Найрсаг байгаасай” зэрэг олон дуу нь ард түмний дуулах дуртай дуу болон мөнхөрчээ.

Б.Гантуяа

Үүнтэй холбогдуулан сумын Соёлын төвөөс "Ж.Бадраагийн туурвисан нийтийн дууг хэн сайн дуулах вэ?" уралдааныг зарлалаа. Эхний шатны шалгаруулалт сумын Соёлын төвд 2016 оны 03 сарын 15-ны өдөр зохион байгуулагдана.

Бэлтгэл хийх залуус сумын Соёлын төвтэй цагаа тохиролцох юм байна.