Чандмань-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолын I хавсралт
ОНЫ ШИЛДЭГ БАГШ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөхөө
ОРШИЛ
Энэхүү журмыг хэрэгжүүлснээр сурагчдын хөгжил, хүмүүжил, төлөвшлийн түвшинг дээшлүүлж, сургууль болон сум орон нутгийн хөгжил, шинэчлэлд бодит хувь нэмэр оруулах, хамт олны бүтээлч хандлагыг бий болгох ач холбогдолтой.
ЗОРИЛГО
Суралцагсдыг төлөвшил-хөгжлөөрөө бүс, аймгийн хэмжээнд өрсөлдөхүйцээр чадваржуулах, багшийн хувьд мэргэжлийн онол, арга зүй, шинжлэх ухааны арга зүйн түвшинд бий болгосон бүтээл туурвилаараа нээлттэй өрсөлдөх эрх зүйн боломж бүрдүүлж, үр дүнд хүрэх
ЗОРИЛТ
- Бүс, аймаг, улсын хэмжээний төлөвлөрсөн болон бусад, төрийн ба төрийн бус байгууллагуудаас зохион байгуулдаг уралдаан тэмцээнүүдэд ситемтэй, бэлтгэл сайтай өөрсдөө оролцох, суралцагсдыг өргөн хүрээтэй оролцуулах
- Мэдээлэл технологийн орчинд ажиллах чадвараа дээшлүүлэх, мэдээллийн эрэлхийлэл хийх, өөрийгөө хөгжүүлэх
- Сонин хэвлэл болон бусад байгууллагуудаас ой тэмдэглэлт өдрүүдээр зохион байгуулдаг эчнээ олимпиад, эссе бичлэг, гар зургийн уралдаан, телевизийн нэвтрүүлэг, зохион бичлэг, видео хичээл, цахим хичээлийн хэрэглэгдэхүүн шалгаруулах уралдаан зэрэгт амжилттай оролцуулах
- Шинээр гарч буй ном хэвлэлийг бүтээлчэээр уншиж судлуулах.
ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА
- Тус сургуулийн аймаг улсын хэмжээнд зохион байгуулдаг нэгдсэн уралдаан тэмцээнүүдэд оролцсон байдал, бүс тойргийн хэмжээнд үнэлэмж, байр сууриа дээшлүүлэх, багш нарын хандлага сэтгэлгээнд бүтээлч өөрчлөлт оруулах
- Монгол улсын засгийн Газрын 326 дугаар тогтоолоор батлагдсан багшийн мэргэжлийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд багшийг хөгжүүлэх
- Хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтыг чанартай хэрэгжүүлэхэд түлхэц болох
- Ажил үйлс, хувь хүний хөгжлийн түвшингэээрээ манлайлагч багш нарын тоог нэмэгдүүлэх
ГАРАХ ҮР ДҮН
- Багш, суралцагсдын хөгжил, төлөвшилд ахиц гарч, хамтын ажиллагаа сайжирна
- Багш нарын идэвх санаачилга нэмэгдэж, бүтээлч хандлага, чөлөөт эрэлхийлэл бий болно
- Багш, суралцагсдын нэр хүнд үнэлэмж дээшилнэ
- Иргэдийн сургуульд хандах хандлага сайжирч, оролцоо дэмжлэг нэмэгдэнэ
- Сургалтын чанар, үр өгөөж сайжирна
ЖУРАМ ХЭРЭГЖИХ ХУГАЦАА
2016 оны 01 дүгээр сарын 04-нөөс 2016 оны 09 дүгээр сарын 24 хүртэл, мөн дараагийн жилүүдэд энэ хугацаанд үргэлжилнэ.
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
1.Сургалтын чанар 75-аас доошгүй байх
2. Суралцагсдын хөгжил, төлөвшил (олимпиад уралдаан тэмцээнд аймаг улсын түвшинд эхний 5 байранд шалгарсан хүүхдийн тоо), бүтээлийн үзэсгэлэнд оролцсон байдал, бие дааж үзэсгэлэн зохион байгуулсан байдал
3. Багшийн бичсэн эрдэм шинжилгээний илтгэл, судалгааны эмхэтгэл, гарын авлага, зөвлөмж
4. Хариуцсан ангийн суралцагсдын нээлт, брэнд бүтээл, бүтээлч санаачилга, дэвшилтэт үйл ажиллагаа
5. Сургалтын орчин бүрдүүлсэн байдал (аймаг, улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц)
6.Мэргэжлийн онолын мэдлэг чадварын түвшин, мэдээллийн эрэлхийлэл
7. Мэдээлэл технологийн мэдлэг, чадвар
8. Ес зүй, манлайлал
9. Олон нийтийн ажилд оролцох оролцоо, идэвх санаачилга, хурд, гүйцэтгэлийн цогц чадамж
10. Сайн хичээл, технологийн санд бүртгүүлсэн бүтээлийн тоо
11. Нийт ард иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлээр хийсэн бүтээлч ажил /лекц, сургалт гэх мэт/
12. Хамт олноос авсан санал асуулгын дүн
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
Дурсгалын гэрэгэ, 500000 төгрөг байх бөгөөд шагналыг сумын ЗДТГ-аас санхүүжүүлэх ба сургуулиас нэг сарын цалингийн 40%-иар нэмэгдэл урамшуулал олгоно.
ШАЛГАРУУЛАХ АРГАЧИЛАЛ
Шалгуур үзүүлэлт тус бүрийг 5 оноогоор үнэлж, захирлын тушаалаар томилсон ажлын хэсэг гүйцэтгэлийн хувийг тооцож шалгаруулан Бодлого-арга зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, нийт хамт олны хурлаар оруулж, хурал бүрийн тэмдэглэлийг хавсарган ЗДТГ-т хугацаанд нь хүргүүлнэ.
Жич: Шалгаруулах нийт онооны гүйцэтгэлийн хувийн 90-ээс дээшгүйг авч чадаагүй тохиолдолд тухайн жилд шалгарсанд тооцохгүй.
Сургуулийн захиргаанаас 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэйгээр нэр дэвшин орж ирсэн багшийн үйл ажиллагааны түвшинд иргэдийн хурлаас ажлын хэсэг гарган иргэдээс санамсаргүй түүүврийн аргаар санал асуулгын үнэлгээ магадлан баталгаажуулалт хийн дүнг нэгтгэн “А” түвшинд дүгнэгдсэн тохиолдолд шагналыг олгоно.
ЖУРАМ БОЛОВСРУУЛСАН:
ЗАХИРАЛ Б.ИЧИНХОРЛОО
ЗАХИРАЛ Б.ИЧИНХОРЛОО
Чандмань-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолын II хавсралт
2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолын II хавсралт
ОНЫ БҮТЭЭЛЧ БАГШ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөхөө
ОРШИЛ
Сурагчдын хөгжил, хүмүүжил, төлөвшлийн түвшинг дээшлүүлж, сургууль болон сум орон нутгийн хөгжил, шинэчлэлд бодит хувь нэмэр оруулах, хамт олны бүтээлч хандлагыг бий болгох ач холбогдолтой.
Манай сум зэргэлдээ сумуудтай газарзүйн байршлын хувьд ойрхон, байгалийн нөөц баялаг, аялал жуулчлалын зам дагуу, хот хоорондын засмал замаас 83 километрийн зайд оршдог зэргээрээ орон нутгийн өвөрмөц шийдэл бүхий сургалтын таатай орчин бүрдүүлж болохуйц онцлогтой.
ЗОРИЛГО
Багш нарын сэтгэлгээний чадвар, өвөрмөц шийдэл, бүтээлч хандлага, шинэлэг шилдэг бүтээлээрээ аймаг, улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай болгох, тэдний дунд бүтээлч нээлттэй чөлөөт өрсөлдөөний орчин бий болгох, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд хөрөнгө оруулалт татах тэмүүлэл санаачилга өрнүүлэх, цаашид уламжлал тогтоох.
ЗОРИЛТ
- Бүтээлийн үзэсгэлэн бүс, аймаг, улсын түвшинд гаргах
- Мэдээлэл технологийн орчинд ажиллах чадвараа дээшлүүлэх, мэдээллийн эрэлхийлэл хийх, өөрийгөө хөгжүүлэх
- Сум болон бүс, аймгийн хэмжээнд илтгэл хэлэлцүүлэх
- Шинээр гарч буй ном хэвлэлийг бүтээлчэээр уншиж судлуулах
- Сонин хэвлэл, цахим орчинд материал нийтлэх (мэргэжлийн чиглэлээр)
- Сонин, сэтгүүл санаачилж эрхлэн гаргаж нийтийн хүртээл болгох
ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА
- Тус сургууль аймаг улсын хэмжээнд зохион байгуулдаг нэгдсэн уралдаан тэмцээнүүдэд оролцсон байдал, бүс тойргийн хэмжээнд үнэлэмж, байр сууриа дээшлүүлэх, багш нарын хандлага сэтгэлгээнд бүтээлч өөрчлөлт оруулах
- Хүүхдэд ээлтэй байгууллагын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд хүн бүр бодитойгоор оролцох
- Үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Мэргэжлий хичээлүүдийн кабинетэд тавих шалгуур үзүүлэлтүүдийг иж бүрэн хангах, бүсийн хэмжээний жишиг анги танхимууд бий болгох
- Нэрлэсэн жилийн хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамжийг дээшлүүлэх
ГАРАХ ҮР ДҮН
- Багш нарын идэвх санаачилга нэмэгдэж, бүтээлч хандлага бий болно
- Багш суралцагсдын хамтын ажиллагаа сайжирч, бүтээл туурвилаараа өрсөлдөх бүтээлч орчин бий болно
- Ном бүтээл, туурвилтай багшийн тоо нэмэгдэнэ
- Сургуулийн дотоод тохижилт, өнгө үзэмж сайжирна
- Сургалтын материаллаг болон бүтээлч үйлийн орчин сайжирна
ЖУРАМ ХЭРЭГЖИХ ХУГАЦАА
2016 оны 01 дүгээр сарын 04-нөөс 2016 оны 12 дугаар сарын 20 хүртэл, мөн дараагийн жилүүдэд энэ хугацаанд үргэлжилнэ.
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
1. Аймгийн БСГ-ын зөвшөөрөлтэй болон хянан тохиолдуулагчийн өмнөтгөл бүхий ном, гарын авлага, зохиогчийн эрхийн өмчлөл бүхий бие даасан нэг сэдэвт бүтээл нийтийн хүртээл болгосон байх
2. Сургууль сум орон нутгийн хөгжилд оруулсан томоохон хувь нэмэр /төгсөгчдийн ойн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээлч ажил гэх мэт/
3. Багшийн өөрийн болон суралцагсдын нээлт, бренд бүтээгдэхүүн, бүтээлийн үзэсгэлэн, тайлан хамгаалалт хийсэн байдал
4. Цахим орчинд байрлуулсан байнгын ажиллагаатай блог, хуудас, мэйл хаягтай байх
5. Сургалтын орчин бүрдүүлсэн байдал (аймаг, бүсийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц)
6. Олон нийтийн ажилд оролцох оролцоо, идэвх санаачилга, хурд, гүйцэтгэлийн цогц чадамж
7. Ёс зүй манлайлал
8. Хамт олноос авсан санал асуулгын дүн
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
Дурсгалын гэрэгэ, 500000 төгрөг байх бөгөөд шагналыг сумын ИТХ-аас санхүүжүүлэх ба сургуулиас нэг сарын цалингийн 40%-иар нэмэгдэл урамшуулал олгоно.
ШАЛГАРУУЛАХ АРГАЧИЛАЛ
Шалгуур үзүүлэлт тус бүрийг 5 оноогоор үнэлж, захирлын тушаалаар томилсон ажлын хэсэг гүйцэтгэлийн хувийг тооцож шалгаруулан Бодлого-арга зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, нийт хамт олны хурлаар оруулж, хурал бүрийн тэмдэглэлийг хавсарган ЗДТГ-т хугацаанд нь хүргүүлнэ.
Жич: Шалгаруулах нийт онооны гүйцэтгэлийн хувийн 90-ээс дээшгүйг авч чадаагүй тохиолдолд тухайн жилд шалгарсанд тооцохгүй.
Сургуулийн захиргаанаас 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэйгээр нэр дэвшин орж ирсэн багшийн үйл ажиллагааны түвшинд иргэдийн хурлаас ажлын хэсэг гарган иргэдээс санамсаргүй түүүврийн аргаар санал асуулгын үнэлгээ магадлан баталгаажуулалт хийн дүнг нэгтгэн “А” түвшинд дүгнэгдсэн тохиолдолд шагналыг олгоно.
ЖУРАМ БОЛОВСРУУЛСАН:
ЗАХИРАЛ Б.ИЧИНХОРЛОО
ЗАХИРАЛ Б.ИЧИНХОРЛОО