Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Жаргалан цэцэрлэгийн "Ижий ээлтэй орчлон-2" тоглолт боллоо.

2016-03-08

Ц.Баярцэцэг эрхлэгчтэй "Жаргалан" цэцэрлэгийн хамт олноос 2 дахь жилдээ сумын эмэгтэйчүүддээ зориулсан "Ижий ээлтэй орчлон-2" тоглолтыг сумын Соёлын төвд тоглолоо. Тоглолт үзэгчдийг хөөрөн догдлуулсан авъяаслаг залуусын дуу хуураар хөглөгдсөн үзүүштэй, дуучин бүрийг дахиулсан сайхан болж өндөрлөлөө. Хөдөөгийн сумын эмэгтэйчүүдийн хувьд үзэх харах зүйл хомс, үсчин, гоо сайхан, фитнес, кино, лекц зэрэг үйлчилгээнээс алслагдсан сонголтгүй орчинд маш онцлог сайхан болсон гэдгийг онцлон тэмдэглэж энэ тоглолтоо уламжлал болгоорой гэж хүсье. Сумынхаа эмэгтэйчүүдийн өмнөөс халуун талархал дэвшүүлье.