Аймгийн УЗХ, ОБГ, Лха телевизийн хамтарсан баг бүрэлдэхүүн өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдад ажилласан бөгөөд Тариалан, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдад ажиллах хуваарийн дагуу 03 сарын 16-17-ны өдрүүдэд сумад ажиллахдаа:
1. Хүмүүнлэг иргэн хүний дээд үдэшлэг
2. УЗХ-ны танилцуулга
3. МУЗН-ийн түүх
4. Анхны тусламжийг үзүүлэх тухай
5. Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх тухай хичээлүүд орлоо. Мөн малчдад туслах хөтөлбөрүүдийг танилцуулж, бэлэн мөнгөний тусламжинд хамрагдах 13 өрхийг хэрхэн сонгосон талаарх мэдээлэл өглөө. Тус сумаас бэлэн мөнгөний тусламжинд хамрагдах иргэдэд хүргэх бэлэн мөнгө хувийн харилцах дансаар нь дамжин олгогдох ажил ирэх долоо хоногт хийгдэнэ.