Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хууль эрх зүйн олимпиадад ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч гишүүн Н.Бор тэргүүллээ.

2016-03-21

12 жилийн сургуулийн 64 багш ажилтнуудаас 57 хүн оролцсон бөгөөд 3 багш сургалтанд суухаар аймагт ажиллаж байгаа. 3 хүн өвчтэй, 1 хүн чөлөө авсан шалтгаанаар оролцоогүй байна. Олимпиад Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудтай хамаарах 80 асуултаас бүрдсэн бөгөөд хамгийн өндөр оноог дотуур байрын үйлчлэгч Н.Бор 56 оноогоор тэргүүллээ. Н.Борын хувьд тус сумын Улаан-Асга багаас 2008-2012, 2012-2016 онуудад иргэдээ төлөөлөхөөр сонгогдсон төлөөлөгч бөгөөд 2012 оноос ИТХ-ын Тэргүүлэгч, Өргөдөл гомдлын хорооны даргын үүргийг гүйцэтгэдэг. Төлөөлөгчдөө 2-р шатандаа амжилттай оролцохыг ИТХ-ын хамт олноос хүсье.