Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хаваржилтын байдал хүнд байгаа Шивэрт багийн иргэдэд тусламж үзүүллээ.

2016-03-25

Тус суманд өвөлжилт хаваржилтын байдал хүндэрч, Шивэрт багийн нутагт мал, малчдын байдал илүү хүндэрч өвч тэжээл шаардлагатай өрхийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаатай холбогдуулан тус багийн иргэдэд туслах аян өрнөсөөр байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн гишүүн Г.Даваацэрэнгээс багийн ИНХ-д 100000 төгрөг ирүүлснийг тэжээл болгон сумын ИТХ-ын дарга Х.Сүхбат, ИНХ-ын дарга Ч.Амартайван нараас 14  өрхөд хүргэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдөр эхний айлд тэжээлийн тусламжийг түгээлээ. Нутгийн зөвлөлийн гишүүн Г.Даваацэрэнгээс Шивэрт багийн иргэдэд туслах тухай уриалгыг нийт нутгийн уугуул, суугуул, хотуудын нутгийн зөвлөлд уриалж байгааг энд тэмдэглэхэд таатай байна.