Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ОУУЗН-ийн тусламж малчин иргэдэд хүрэв.

2016-03-29

ОУУЗН, МУЗН-ээс зудын гамшигт өртсөн малчин өрхөд туслах аяныг Хөвсгөл аймагт өрнүүлж буй билээ. Тус тусламжийн аянд Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Ханх,  Баянзүрх гэсэн 8 сумд хамрагдаж буй бөгөөд өрх бүрт 192150 төгрөг олгож буй юм. Бэлэн мөнгөний тусламжид хамрагдсан иргэдэд сумын УЗХ-ны тэргүүн Х.Сүхбат, УЗХ-ны дарга Ц.Номин, гишүүд Ч.Амартайван, Д.Чанцалмаа нар малчин иргэдэд МУЗН-ийн танилцуулга, баримтлах 7 зарчмын талаар мэдээлэл сургалт хийлээ.