Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

"Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо" үндэсний чуулган боллоо.

2016-04-04

УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, УИХ-ын тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Канад улсын гадаад хэргийн яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран зохион байгуулсан "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо" чуулган болж:
  • Улс төрийн дээд түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо
  • Орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо
  • Эмэгтэйчүүдийг улс төрийн карьерт бэлдэх нь
  • Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал зэрэг сэдвүүдийн хүрээнд тус бүр 3-5 илтгэл хэлэлцүүллээ. Чуулганы үр дүнд нийтэд сонордуулах "УРИАЛГА"-ыг хэлэлцэн баталлаа. Тус чууланд сум, хороо, аймаг, нийслэлийн ИТХ-уудын шилдэг манлайлагчид болох 600 гаруй төлөөлөгчид оролцлоо. Тус сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Бор сумаа төлөөлөн оролцсон бол ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин Хөвсгөл аймгийн төлөөлөгчдийн ахлагчаар оролцлоо.