Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Өглөөний цай уух ёслол боллоо

2016-04-13

Улсын олимдиадын 2-ын даваа болон Аймгийн аварга шалгаруулах жудо, самбо бөх, ширээний теннис, шатар, 100 буудалт даамны төрөлд амжилттай оролцсон суралцагсад, тэднийг амжилттай бэлтгэж, дасгалжуулсан, сургуулийнхааа нэр төрийг өргөж яваа багш нартаа хүндэтгэл үзүүлэн сургуулийн захирал өглөөний цай хамт ууцгаалаа.
Өглөөний цай уух ёслолд урилгаар сум орон нутгийн удирдлагууд, 25 суралцагч, 7 багш нийт 37 хүн оролцлоо.
Энэ жилийн олимпиадын хоёрын даваанд сургуулиа өмнөх жилээсээ 13 байраар  урагшилж, аймгийн 37 сургуулиас 16 дугаар байранд шалгарсан бөгөөд Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 9 хүүхэд оролцох эрх авсан бөгөөд улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1 хүүхэд спортын зэрэг авсан, 2 хүүхэд зэргээ баталсан ба ширээний теннисний 3 хүүхэд бэлтгэлээ хийж байгаа зэргээр ололт амжилт арвин байгаад ард иргэд өндөр сэтгэгдэлтэй байна.