ИТХ-ын ээлжит бус хуралдаанд хүрэлцэн ирвэл зохих 20 төлөөлөгчөөс Х.Сүхбат, Х.Энхбаатар, Ц.Нарангэрэл, Б.Довдондорж, Б.Аюуш, Х.Энхтүвшин, Н.Бор, Х.Дэндэв, Я.Далайхүү, Д.Оюунчимэг, Х.Буянтогтох, Л.Ганболд, Ж.Ганбаатар, Л.Энхтуяа, Б.Баярцэцэг нар хүрэлцэн ирж ирц 75%-тай байлаа.
Төлөөлөгч Р.Баяндалай амаржсан С.Ишдорж, Ц.Сэржав, Г.Баттөмөр нар чөлөөтэй шалтгаанаар оролцоогүй. Төлөөлөгч Ө.Тулга тасалсан байлаа.
Хуралдаан эхлэхийн өмнө төлөөлөгч Ц.Даваасамбуу нас барсан тул хүндэтгэл үзүүлж нэг минут дуугүй зогсоцгоолоо.
Арвандөрөвдүгээр хуралдаанаар:
1. 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тухай
2. 2016 оны төсөвт тодотгол хийх тухай
3. Сум хөгжүүлэх сангийн 2016 оны төсөв батлуулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаан 10 цаг 20 минутад эхэлж 13 цаг 29 минутад өндөрлөлөө.