Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хууль эрх зүйн олимпиадын шилдгүүд

2016-04-15

Аймгийн Засаг даргын "Иргэний боловсрол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан үйл ажиллагааны хүрээнд Хууль, эрх зүйн Анхдугаар олимпиад төлөвлөгдсөн хугацааны дагуу 2 үе шаттайгаар зохион байгуулагдлаа. Төрийн дээд Алтангадас одонт, Төрийн захиргааны тэргүүний ажилтан Ж.Баянмөнхийн нэрэмжит "Тэнгэрийн дор төрж хуулийн хүрээнд амьдарна" хууль эрх зүйн Анхдугаар олимпиадын 1-р шатанд 123 төрийн албан хаагч оролцсон бол, 2-р шатанд 30 төрийн албан хаагч, 12 иргэн оролцож, аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэрийн баталсан удирдамжийн дагуу, аймгийн Хууль зүйн хэлтсээс 50 асуулт бүхий тестийн дагуу 42 өрсөлдөгч оролцож, 49 оноогоор 2 хүн шалгарсан учир асуулт хариултын шалгалтыг нэмэлтээр авч ЗДТГ-ын ня-бо Д.Баяржаргал түрүүллээ. 2-р байрт ЗДТГ-ын ня-бо Д.Баяржаргал, 3-р байрт ЗДТГ-ын ДАЭЗСС хариуцсан ажилтан Э.Бурмаа шалгарлаа. Шилдэг байгууллагаар 14 оноо авахаас 13.5 оноогоор ЗДТГ шалгарч цом, өргөмжлөл, 100000 төгрөгөөр шагнууллаа. Ж.Баянмөнх агсаны гэр бүл, үр хүүхдүүдээс шилдэг багийг шалгаруулахад Шивэрт багаас оролцсон Х.Буянтогтох, Н.Чулуунцэцэг, Б.Энхтунгалаг нарын баг 84.5%-ийн гүйцэтгэлтэйгээр түрүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Шилдэг багийн шагналыг Ж.Баянмөнх агсны гэр бүл үр хүүхдүүдээс ивээн тэтгэсэн юм.