Сонгуулийн тухай хуулийн дагуу аймгийн Сонгуулийн хороо сумдын сонгуулийн хороог байгуулжээ. Суманд УИХ, аймгийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Үүнд:
Сонгуулийн хорооны дарга-Ц.Номин ИТХ-ын нарийн бичгийн дарга
Нарийн бичгийн дарга-Ж.Баасанжав ЗДТГ-ын дарга
Гишүүдэд: Д.Цагаач-Архив бичиг хэргийн эрхлэгч
Д.Баяржаргал-ЗДТГ-ын ня-бо
Б.Дуламсүрэн-Соёлын төвийн эрхлэгч нар томилогджээ. Эдгээр хүмүүс нь сонгуулийн тухай хуулийн дагуу мэдээллийн санд бүртгэгдэж, гэрчилгээ олгох сургалтанд хамрагдсан төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид юм. Төрийн албанд түр ажиллаж буй хүмүүсийг байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллахыг хязгаарласан.