Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Д.Санчирдорж аймгийн илтгэлийн уралдаанд амжилттай оролцлоо.

2016-04-29

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан өнгөрсөн 2015 онд "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах нь" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байсан билээ.
Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн гишүүн 18 байгууллага жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон бөгөөд энэ жил аймгийн Прокурорын газар "ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ХЭРХЭН ОНОВЧТОЙ ТӨЛӨВЛӨХ ВЭ?" сэдвийн дор зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд оролцох илтгэлүүдийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны дотор хүлээн авсан бөгөөд нийт 25 илтгэл ирснээс 10 илтгэлийг 2 дугаар шатанд оруулсан. 
Уг эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго, ач холбогдлын хувьд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын судалгааны бүтээлийг нэмэгдүүлэх, /шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх/ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой төлөвлөх, шинэ санал, санаачилгыг дэмжих, төлөвлөгөөнд тусгах, хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг дараа жил бүс нутгийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Ариун мөр клубын тэргүүн Д.Санчирдоржийн хувьд ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номинтой хамтран "Архидан согтуурахтай тэмцэх ажлыг олон нийтийн оролцоотойгоор төлөвлөх нь" сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Мэргэжлийн байгууллага, албан тушаалтнуудтай амжилттай өрсөлдөж 2 дугаар шатанд илтгэлээ хэлэлцүүлсэн Д.Санчирдорждоо баяр хүргэе.