УИХ-ын тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн нэгжээс 2014, 2015 онуудад хэрэгжүүлсэн ИТХ-уудын сайн туршлагыг ном болгон хэвлэлтэд бэлтгэх ажлыг зохион байгуулахаар Хархоринд уулзалт семинар хийж байна. Семинар 05 сарын 02-ноос 04-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 43 ИТХ-ын сайн туршлагыг ном болгох хэвлэлтэд бэлтгэх юм. Тус ном нь цаашид нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтан сонгуультны гарын авлага болон хэрэглэгдэхээрээ онцлог үр дүнэй юм.