ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Тэргүүлэгч Х.Сүхбат, С.Ишдорж, Н.Бор, Х.Буянтогтох, Я.Далайхүү нар хүрэлцэн ирлээ. Тэргүүлэгч Б.Аюуш аймагт байгаа, Р.Баяндалай тасалсан шалтгаанаар оролцоогүй тул ирц 71.4% байлаа. Хуралдаанаар:
1. Төсөвт байгууллагуудын өмч, хөрөнгийг актлах тухай
2. Байгаль хамгаалах сангийн дансыг хаалгах тухай
3. Иргэнийг шагналд тодорхойлох тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн сангийн төлөөлөгч, санхүү тасгийн дарга Д.Болд-Эрдэнэ, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин нараас асуудлыг танилцуулан хэлэлцүүллээ.
ИТХ-ын Тэргүүлэгчид үндсэн хөрөнгийг актлах, данснаас хасах тухай
Байгаль хамгаалах сангийн дансыг хаах тухай
Иргэн Ө.Оюунчимэгийг "Худалдааны тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнуулахаар тодорхойлох тухай тогтоолуудыг гаргалаа.