Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын зүүн урд талд нэгэн өндөр уул бий. Энэ уулын талаар нутгийн хөгшчүүл ийнхүү домоглон ярьдаг. Нэгэн удаа шинжээчид газар орон шинжиж яваад, одоогийн Чандмань-Өндөр суман дахь Бүрэг уулыг хараад, энэ газар хот суурин баривал их сайхан өлзий хишгээ өгөх юм байна. Ноён шинжтэй, отог жинс өмссөн хэлбэртэй сайхан хангай байна гэж хэлээд явжээ. Үүнээс хойш энэ уулыг ноён Бүрэг уул хэмээн нэрлэх болжээ. Бүрэг уул нь алсыг ширтэн сууж буй ноён дүр төрхтэй харагддаг гэнэ.
"Үүлэн цэнхэр домог" номын 71 дүгээр хуудас.