4-р багийн иргэн Д.Дамдинбазар зам засвар хийх шаардлагатай байгаа тухай хүсэлт гаргалаа. Тус хороолол газрын гүний ус дэлбэрч урссанаас зам эвдэрч машин тэрэг байтугай явган хүн явахад хүндрэлтэй байгаа тухай мэдээллээ. Сагадай 1. 2 хороололд 65 өрхийн 200 гаруй иргэн амьдардаг бөгөөд энэхүү замыг засуулах тухай хүсэлтийг 2015 онд ч тавьж байсан. Мөн тус хороололд амьдардаг иргэд өөрсдийн санаачлага, хүч хөдөлмөрөөр 50 орчим метр газрыг шороо зөөж хийх, мод ивж зассан ч газрын цэвдэгшил, хур бороо, газрын гүний ус урсах гэсэн шалтгаануудаас иргэдийн амьдрах орчинд өөрчлөлт орж "Мэлхий хорооллынхон" нэр авч байна гэдгийг онцгойлон хэлж байна.