Багийн ИНХ 2016 оны 05 сарын 23-ны өдөр хуралдаж 1-р улиралд иргэдээс авсан санал асуулгаа эрэмбэлэн хэлэлцэхэд:
2017 оны ОНХС-гийн хөрөнгөөр хийх ажлын жагсаалтад Шивэрт багийн иргэдээс өгөх саналд:
1. Шивэрт багийн төвийн байр, хашаа, нойлыг шинэчлэх-97
2. Баруун Баянголд худаг шинээр гаргах-46
3. Малын үүлдэр угсаа сайжруулах-33
4. Залуу гэр бүлийг малжуулах-22
5. Жаргалантын хөцц засварлах-7
6. Баг дээр фондны өвстэй болох-6
7. Халханы зам засах-3
8. Жаргалантын худгийг мотортой болгох-3
9. Багийн төв дээр түүхий эд авдаг цэгтэй болох-2 гэсэн асуудлууд дээрх тооны саналыг авсан байна.
2-рт 2016 оны хэрэглээний модны зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэн:
1. Ц.Оюунжаргал 5х5-ын зуслангийн байшин
2. Ч.Баянмөнх 5х5 өвөлжөөний байшин
3. Л.Мөнхбаатар 5х5 зуслангийн байшин
4. Б.Төгсбилэг 7х7 өвөлжөөний байшин
5. Б.Энхбаатар 5х5 өвөлжөөний байшин
6. Ц.Баасандалай 5х5 зуслангийн байшин барих модны зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн байна.
Мэдээллийг багийн ИНХ-ын Тэргүүлэгчдээс ирүүлэв.