Сумын УЗХ-ноос зарласан "Нэг сурагч-Нэг ном" аяны хүрээнд 6-гаас дээш ангийн сурагчид хамрагдаж, хүүхэд бүр 1 сурах бичиг, уран зохиолын ном хандивлан оролцох бөгөөд аяны үр дүнгээр 2016.09.01-ний өдөр номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлж дунд шатны УЗХ-ны дансанд төвлөрүүлнэ.
Мөн сургуулийн захиргаатай хамтран амьжиргааны түвшингээс доогуурх айл өрхийн хүүхдэд сурах бичиг хандивлах, анги хамт олноо амжилттай удирдан зохион байгуулсан багшийг алдаршуулах, шагнаж урамшуулах ажлыг аймгийн УЗХ-той хамтран хэрэгжүүлнэ.