УИХ, аймаг, нийслэлийн сонгуулийг зохион байгуулах ажилтнуудад зоруиулсан сургалт Эрдэнэбулган суманд зохион байгуулагдлаа. Сургалтыг аймгийн Сонгуулийн хорооны гишүүн П.Эрдэнэбат, н.Энхзаяа нар зохион байгуулж:
1. Сонгуулийн тухай хууль, дүрэм журам зааврын эмхэтгэл болон бусад материалууд
2. Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудын гэрчилгээ /29 ширхэг/
3. Санал авах байрын тэмдэг
4. Төрийн далбаа 5 ширхэг
5. Автоматжуулсан даамлуудад өгөх зөвлөмж зэргийг хүлээлгэн өглөө. Сумаас Сонгуулийн хорооны дарга Ц.Номин, нарийн бичгийн дарга Ж.Баасанжав, Шивэртийн санал авах байрын ахлах зохион байгуулагч Ч.Баярмагнай, Ёлгос багийн санал авах байрын ахлах зохион байгуулагч Ц.Баярцэцэг,
Улаан-Асга багийн санал авах байрын зохион байгуулагч Ц.Эрдэнэзаяа, Хөхөө багийн санал авах байрын ахлах зохион байгуулагч Л.Энхжаргал, Хайрхан толгой багийн санал авах байрын ахлах зохион байгуулагч Д.Байгалмаа нар оролцлоо. Сургалтын талаарх мэдээллийг санал авах байрын зохион байгуулагч нарт хүргэж, гэрчилгээ гардуулах юм.