Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сонгогчдын нэрсийн жагсаалтыг нээлттэй тавилаа.

2016-06-09

Сумын Сонгуулийн хорооны гишүүд өнөөдөр хуралдаж
  1. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг нээлттэй тавих тухай
  2. Сумын төвийн багийн санал авах байрны өрөөг Соёлын төвийн хөгжмийн багшийн өрөөнд байрлуулах тухай
  3. Автаматжуулсан системийн даамлуудын сургалтын материалыг даамал Д.Болд-Эрдэнэд хүлээлгэн өгөх тухай асуудлуудыг хэлэлцээд:
1. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгогч нэрээ харах боломжтойгоор ил тавихын зэрэгцээ иргэний бүртгэгч Д.Нандинцэцэгт нэрсийн жагсаалтад тулгалт хийж, иргэний бүртгэлийн нэрс, сонгогчдын нэрсийн жагсаалтад тулгалт хийж зөрүүний шалтгааныг эргэн мэдээлэх үүрэг өглөө.
2. Нам, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй холбогдуулан сонгуулийн хорооны тогтоолд сумын Соёлын төвд санал авах байр байрлана гэсэн заалтыг тодотгон санал хураалтын өдөр хүртэл сумын Соёлын төвийн хөгжмийн багшийн өрөөнд санал хураалтын өдөр Соёлын төвийн тоглолтын танхимд байрлахаар тогтоолоо.
3. Автоматжуулсан даамлуудын сургалтын материалыг ЗДТГ-ын санхүү тасгийн дарга, төрийн сангийн төлөөлөгч Д.Болд-Эрдэнэд хүлээлгэн өгч бусад даамлуудад сургалт хийх үүрэг болголоо.