"ИТХ-ыг дэмжих тэтгэлгийн сайн туршлага" номын нээлт Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 2016 оны 06 сарын 09-11-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус номыг "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслөөс хэрэгжүүлсэн тэтгэлгийн хүрээнд хийгдсэн ажлыг эмхэтгэн боловсруулсан юм.
Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБХХ-ийн 2013-2016 онд хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төсөл нь ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөр боловруулж, хэрэгжүүлэх механизмыг бий болгох, иргэдийн оролцоог дэмжих замаар сонгуульт төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, ИТХ-ын хяналтын чиг үүргийг бэхжүүлэх болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зорилго, үр дүнгийн хүрээнд ажилладаг.
Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн хурлын хяналтын чиг үүргийг бэхжүүлэх зорилтот үр дүнгийн хүрээнд 2014-2015 онд ИТХ-ын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж 41 /8 нь аймгийн ИТХ, 21 нь сум, 2 нь дүүргийн ИТХ/ ИТХ шалгарч хамрагдан 200 сая орчим төгрөгийн санххүүжилт олгож бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлсэн байна.
Манай сумын хувьд "Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах нь" төслийг 2015.09.18-2015.12.28-ны хугацаанд хэрэгжүүлж сумынхаа нийт иргэдэд сум хөгжүүлэх сангийн талаарх мэдээллийг ил тод болгон, үйл ажиллагаа хяналтад иргэдийн оролцох боломжийг хангасан журам боловсруулан батлуулж улсын сайн туршлага болон сурталчлагдсан юм. Үйл ажиллагааны дэлгэрэнгүйг уг номоос унших боломжтой юм.