Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Бүрэг уулын тахилга боллоо

2016-06-20

Орон нутгийн тахилгат Бүрэг уулыг тахих ёслолыг лам С.Ганзориг хийсэн бөгөөд тус сумын ИТХ-ын дарга Х.Сүхбат, нарийн бичгийн дарга Ц.Номин, ЗДТГ-ын дарга Ж.Баасанжав болон сүсэгтэн олон оролцлоо. Орон нутгийн тахилгат уул болохоор төрийн байгууллагууд идээ шүүсийг ээлж дараагаар дааж байна. Энэ жилийн шүүсийг СӨББ хариуцан гаргасан бөгөөд дараа жил Соёлын төв хариуцан гаргах юм. Олон түмний шүтэн хайрладаг уулын тахилгад 50 гаруй иргэн оролцож, бороо хуртай, ээжүүд сүү, цайныхаа дээжийг өргөн хангай дэлхийгээ баясгалаа.