2016.06.29-ний өдөр ээлжит УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль болохтой холбогдуулан сумын Сонгуулийн хороо, санал авах байрны бүрэлдэхүүнүүд ажилдаа орж, сонгогч шилжин ирэх хөдөлгөөн бүртгэх, зөөврийн хайрцгаар санал өгөх сонгогчдын хүсэлтийг хүлээн авах, зөөврийн хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтны сургалт зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэж байна. Мөн СЕХ-ноос өгөгдсөн үүргийн дагуу өрх бүрт сонгогчийн санал өгөх заавар, сонгогч бүрт урилга тараах ажил эхлээд санал авах байрын ахлах зохион байгуулагчид эрчимтэй ажиллаж байна. Сумын 1987 иргэн бүрт хүрч ажиллах юм.