Сумын Сонгуулийн хорооны Дөрөвдүгээр хуралдаанд сумын Сонгуулийн хорооны дарга Ц.Номин, нарийн бичгийн дарга Ж.Баасанжав, гишүүд болох Д.Баяржаргал, Д.Цагаач, Б.Дуламсүрэн нар оролцож ирц 100% байлаа. Хуралдаанаар:
1. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх иргэдийн тоо, шаардлагатай зардлын хэмжээ тооцох тухай
2. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтнуудын сургалтын талаарх тайлан мэдээг санал авах байр тус бүрээс авах
3. Сумын Сонгуулийн хороо байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагааны тайлан мэдээлэл
4. Байгалийн хүчин зүйлээс шалтгаалж гарч болзошгүй нэмэлт санхүүжилтийн зардлын тооцоо гаргах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцүүллээ.
Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ж.Баасанжаваас сонгуулийн ажилтнуудад дахин сургалт хийх тухай санал гаргасныг дэмжлээ.
Хэлэлцсэн асуудлуудын гүйцэтгэлийг 16 цагт дүгнүүлэхээр шийдвэрлэлээ.